Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо болон УБТЗ-ын Эрчим хүч, Ус хангамжийн төвийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Тус үйл ажиллагаанд ЭХУХТөвийн удирдлага, хамт олны төлөөлөл оролцсон бөгөөд талууд харилцан танилцуулга мэдээлэл хийж, санал солилцлоо. Санамж бичгийн хүрээнд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Нэн түрүүнд ХАБ Бага хурлыг хамтран зохион байгуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэх үзүүлэх, Vision zero хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, сургалтыг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хамтдаа хэрэгжүүлэхээр боллоо. Мөн санамж бичгийн хүрээнд Эрчим хүч, Ус хамгамжийн төвийн Нэг, Хоёрдугаар ангиуд МОШПА ТББ-ын гишүүнчлэлтэй болохоор шийдвэрлэлээ.