• Нэн Түрүүнд ХАБ!!
  • Холбоо барих : +(976) 9903-6973

МЭРГЭШСЭН ХЭМАБ-ын МЭРГЭЖИЛТНЭЭР БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГҮҮЛЭХ ТУХАЙ

Эрхэм ХАБЭА-н АЖИЛТАН танаа

МОШПА нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор салбар бүрийн ХАБЭА-н мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэж, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулийн 27.4-т. ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу 2015 оны 04-р сарын 16-нд байгуулагдсан цагаас хойш олон улсын стандарт, аргачлалын дагуу Монголын Мэргэшсэн ХЭМАБ-ын Мэргэжилтний Баталгаажуулалтын Схем (MOSHPA CS01:2023)-ийг боловсруулан, батлуулж, баталгаажуулалтыг хийж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар МОШПА ТББ-аар баталгаажуулагдаж гэрчилгээ авсан ХАБЭА-н Мэргэшсэн  Мэргэжилтний (ХАБЭА-н ММ) тоо 82 боллоо. 

Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төвөөс ХАБЭА-н ММ баталгаажуулалтыг олон улсын ISO/IEC 17024:2012 стандартын дагуу хэрэгжүүлж байгааг итгэмжилж 2023 оны 11 сарын 28-нд гэрчилгээ олгов (Итгэмжлэлийн гэрчилгээг хавсаргав).

Эрхэм ХАБЭА-н ажилтан Та өөрийн мэргэшсэн байдлаа Монгол Улсын төрөөс хүлээн зөвшөөрснийг илэрхийлэх Монгол Улсын Итгэмжлэлийн үндэсний төвийн MNAS тэмдэг бүхий ХАБЭА-н ММ баталгаажуулалтад хамрагдахыг урьж байна.

Эрхэм ХАБЭА-н ажилтан Та MOSHPA CS01:2023 Схемийн дараах шаардлагыг хангаж байгаа бол дараах хаягаар холбогдоорой.

1.3 Өргөдөл гаргагч нь дараах суурь шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монголын Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтнүүдийн Холбооны гишүүнчлэлтэй байна. 
  2. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагын сургалтанд хамрагдаж, бүртгүүлсэн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан байна.

1.4 Өргөдөл гаргагч нь дараах 4 бүлэг тусгай шаардлагыг хангасан байна:

  1. Боловсролын шаардлага: Дипломын болон түүнээс дээш боловсролтой байна.
  2. Ажлын туршлага: ХАБЭА-н ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан байна.
  3. Сургалтын шаардлага: Энэхүү схемийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
  4. Шалгалт: Бичгээр (тохиолдлын судалгаан дээр ажиллуулна) болон ярилцлага. 

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">HTML</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*