Мэндчилгээ
Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо ТББ (МОШПА ТББ) -ын цахим хуудсанд зочилж байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.
МОШПА монгол хүний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна.
Монгол хүн хөдөлмөр эрхлэхдээ эрүүл, аюулгүй нөхцөлд осол эндэлгүй ажиллаж, үйлдвэрлэл үйлчилгээний уламжлалт соёлоо баяжуулан хөгжүүлэх, амьдарлын чанараа дээшлүүлэх бодит хэмжүүрийн нэг нь бүх аж ахуйн нэгж, байгууллагад төлөвшүүлэх ХЭМАБ-ын менежментийн ЗӨВ тогтолцоо мөн. Энэ нь хүн бүр, ажилтан бүр аюулгүй байдлын соёлыг эрхэмлэж байгууллага бүр нийгмийн хариуцлагын гол шалгуур үзүүлэлт болгоход оршино.
Хүн судлалын институтууд болон Аюулгүй байдлын судалгааны олон улсын томоохон төвүүдийн дүгнэлтээс харахад Аюулгүй байдлын удирдлагадаа хүний зан үйлтэй холбоотой хэсгийг шинжлэх ухаанлаг аргаар удирдах арга барилыг нэвтрүүлээгүй байгууллагууд өөрийн ирээдүйдээ мөрий тавьж байгаатай адил ба тэдний аюулгүй байгаа байдал нь ердөө л одоохондоо азтай байгаагийн илрэл байдаг аж. Гэтэл амьдралд байнга аз шовойж байдаг билүү?
Осол, эндэгдэл хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Энэ нь юу ч хийгээд нэмэргүй гэсэн үг огт биш бөгөөд харин ч маш их зүйлийг системтэй, тасралтгүй сайн хийх тухай ойлголт юм. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих анхаарал жилээс жилд сайжраад байвал ажилтан сэтгэл хангалуун байна.
Аюулгүй байдлын асуудал чухал болох тухай бид хангалттай ярьж байна, хийгдэж байгаа ажлууд ч цөөнгүй байна. Харин энэ талаар хийж байгаа ажлын үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ? ХЭМАБ-ын бодит гүйцэтгэлийг хэрхэн дээшлүүлэх вэ? Эдгээр асуулт нь аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болж байна. Сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага бүгдээрээ энд хамаарна.
Тэгвэл хариулт нь маш тодорхой юм. Менежментээ сайжруул! Менежментээ “Сайн туршлага”-д нийцүүл!”
МОШПА ТББ хүн бүрийн оролцоог хангаж хамтран ажиллахад таатай байх болно.
Танд амжилт хүсье.
ЕРӨНХИЙЛӨГЧ С.ДАВААНЯМ
МОШПА нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлэхэд ХАБЭА-н сургалт, зөвлөгөө, баталгаажуулалт явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, ХАБЭА-н мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага юм.
Монгол хүний аюулгүй байдлын төлөө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжилд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, Монгол улсад ХАБЭА-н тогтолцоог бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан мэргэжлийн институци болно.
- ХАБЭА-н мэргэжилтнийг бүртгэх, мэргэшүүлэх
- ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнийг баталгаажуулах, гишүүнээр бүртгэх
- ХАБЭА-н сургалтын стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг үнэлэх, баталгаажуулах, бүртгэх, нийтэд мэдээлэх
- ХАБЭА-н сургалтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх
- Олон улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох
- ХАБЭА-н бодлогыг боловсруулагч, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэнэ.
- ХАБЭА-нмэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр, түргэн шуурхай хүлээн авна.
- Өөрийн компани болон эрхэлдэг үйл ажиллагаагаа бүх салбарын аж ахуйн нэгжүүдэд таниулах, улмаар харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа, шинэ түншлэлийг бий болгох
- МОШПА зохион байгуулсан болон хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудынчуулга, уулзалт, хурал, зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцоно.
- ХАБЭА-н сургалтын болон боловсролын бусад байгууллагатай хамтран бүтээсэн МОШПА-н хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртэнэ.
- Хууль ёсны нийтлэг эрхээ хамгаалуулна.
- Төрийн, хувийн хэвшлийн түншлэлд өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломжтой болно.