ХАБЭА-н Мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА) ТББ-ын 2024 оны бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөв.

МОШПА ТББ-ын 2024 оны Бүх гишүүдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо, УБТЗ-ын Дээд сургуулийн хурлын танхимд танхим, цахим хослосон хэлбэрээр амжилттай боллоо.

Хуралд гишүүд, дэмжигчдийн дийлэнх олонх оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

1. Холбооны Ерөнхийлөгчийн 2020-2023 оны тайлан

2. МОШПА ТББ-ын 2023 оны тайлан, 2024 оны төлөвлөгөө

3. Холбооны Хяналтын зөвлөлийн тайлан

4. Холбооны шинэчилсэн дүрэм батлах

Бүх гишүүдийн хурлаас Ерөнхийлөгчийн 2020-2023 оны үйл ажиллагаа, Холбооны 2023 оны үйл ажиллагаа, Холбооны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд “Хангалттай” үнэлгээ өгч 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ажил хэрэгч саналуудыг илэрхийлж, гишүүд, дэмжигчдын оролцоо, идэвхийг дээшлүүлэх шаардлагыг анхааруулсан хурал боллоо.

2024 он МОШПА ТББ-ын “Шинэчилсэн дүрэм”-ээ хэрэгжүүлэх, Шинэ амжилтын гарааны жил байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">HTML</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*