Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтоцыг төгөлдөржүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж буй “Нэн түрүүнд ХАБ-2020” Бага хурал 2020 оны 11-р сарын 05, 06-ны өдрүүдэд танхимын болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Танхимын зохион байгуулалт нь ШУТИС-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэрэмжит Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын танхимд, цахимаар Zoom платформ болон FaceBook Live апп ашиглан Улаанбаатар болон Орон нутгийн сонирхогч талуудыг хамруулан зохион байгуулж, Бага хурлын хөтөлбөрийн дагуу зорилтоо ханган ажиллав.

Нэн түрүүнд ХАБ-2020 Бага хурал нь “КОВИД 19 ба ХЭМАБ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Аюулгүй байдалд манлайлах асуудлыг хөндөж тавьсан онцлогтой. Хамтран зохион байгуулагчдын зөвшилцсөн хөтөлбөрийн дагуу нийт 22 илтгэл хэлэлцэж, ХАБЭА-н талаар баримтлах бодлого, зорилт, аж ахуйн нэгж байгууллагын тэргүүн туршлагаас суралцаж, ХАБЭА-н асуудлыг хэлэлцэж, зөвшилцөж Нэн түрүүнд ХАБ-2021 Бага хурал хүртэл хэрэгжүүлэх ажлын чиглэл, зорилтуудыг тодорхойллоо.

www.safetyfirst.mn

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">HTML</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*