ISO 45001:2018 Сургалт

MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) 

ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО (ХЭМАБМТ)-НЫ

АУДИТОР/ТЭРГҮҮЛЭХ АУДИТОРЫН ЦАХИМ СУРГАЛТЫН

 ТАНИЛЦУУЛГА 

(Auditor/Lead auditor course OHSMS ISO 45001:2018 )

М4-2. ISO 45001:2018

БҮРТГҮҮЛЭХ

ТАНИЛЦУУЛГА

1. ЗОРИЛГО 

MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын дагуу ААН, байгууллагуудад стандартыг нэвтрүүлэх зөвлөгөө өгөх, дотоод болон хөндлөнгийн баталгаажуулалтын аудитыг гүйцэтгэх чадамжийг эзэмшүүлнэ.

2. СУРГАЛТЫН БҮТЭЦ, АГУУЛГА

2.1 Сургалт 10 өдөр үргэлжилнэ, үүнд бие даалт хийх болон шалгалтын өдрүүд орно.

2.2 Сургалт дараах 3 хэсгээс бүрдэнэ: 

1-р хэсэг: MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын Танилцуулга

2-р хэсэг: MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) Дотоод аудит

3-р хэсэг: MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын Тэргүүлэх аудитор  

2.3 Сургалтын хэсэг тус бүрийн дараа мэдлэг сорих шалгалт авна. Шалгалтыг дахин өгч болно.

2.4 Шалгалтад тэнцсэн хүмүүс дараагийн хэсэг рүү шилжих эрхтэй болно.

3. СУРГАЛТЫН АРГАЧЛАЛ

3.1 Сургалтыг ISO 45001:2018 стандартын Тэргүүлэх аудиторууд удирдаж явуулна.

3.2 Сургалтын явцад дараах аргуудыг хослуулан хэрэглэнэ: 

  1. Бие даалт-суралцагчдад бие даан судлах зориулалтаар мэдээлэл, баримт бичгийг даалгаварын хамт ангид байршуулна;
    1. Оролцогчид өгсөн баримт бичгийг судалж, гэрийн даалгаварыг бие даан гүйцэтгэж, тогтоосон хугацаанд багш нарт илгээж, танилцуулахад бэлдэнэ. 
    2. Ойлгомжгүй зүйлийн тухай асуултууд бэлдэнэ.
  2. Вебинар (Бие даалтаар эзэмшсэн мэдлэгийг бататгах хэлэлцүүлэг, асуулт&хариулт, тест, дасгал ажил);
  3. Шалгалт-Шалгалтыг цахимаар авна.

4. ДҮГНЭХ АРГАЧЛАЛ

Сургалтын хэсэг тус бүрт сургалтын шаардлагыг хангасан тухай үнэлгээг дараах 3 үзүүлэлтээр дүгнэнэ:

Агуулга Дээд оноо Авбал зохих хамгийн бага оноо
1 Гэрийн даалгаварын биелэлт  20 15
2 Вебинарт оролцсон байдал 20 15
3 Шалгалт  60 40
Нийт 100 70

5. СУРГАЛТААС ГАРАХ ҮР ДҮН

5.1 Сургалтын хэсэг тус бүрийг дүүргэсэн хүмүүст дараах гэрчилгээг олгоно.

5.2 Суралцагчид аль гэрчилгээг нь авах тухай хүсэлтийг Сургалтын менежерт мэдэгдэнэ.

1-р хэсэг MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын Танилцуулах сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ Энэ стандартын тухай мэдлэгтэй гэдгийг илэрхийлнэ
2-р хэсэг MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын дотоод аудитын сургалтыг амжилттай дүүргэсэн тухай гэрчилгээ Энэ гэрчилгээ нь танд аливаа байгууллагад дотоод аудит хийх эрхийг олгоно.
3-р хэсэг MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын Аудитор/Тэргүүлэх аудиторын сургалтыг амжилттай дүүргэсэн тухай гэрчилгээ Энэ гэрчилгээтэй хүмүүс аливаа байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, баталгаажуулалтын байгууллагад аудитороор ажиллах эрхийг олгоно.

6. СУРГАЛТЫН ХУВААРЬ

Хичээлийн сэдэв Хугацаа
1-Р ХЭСЭГ
Сургалтын өдөр 1                   
Нээлт 17:00-17:30
Сургалтын танилцуулга  17:30-18:00
Гэрийн даалгаварын танилцуулга 18:00-18:15
Асуулт&Хариулт 18:15-18:30
Стандартын тухай. Видеохичээл (20 мин)

Бие даалт

148 мин

Аюулгүй байдал-Чанарын асуудал. Видеохичээл (17 мин)
Менежментийн тогтолцооны ашиг тус, ISO 45001:2018 стандартын үзэл баримтлал. Видеохичээл (27 мин)
Манлайлал ба Ажилтны оролцоо. Видеохичээл (69 мин)
Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул. Видеохичээл (1 мин)
Байгууллагын төлөв байдал. Видеохичээл (3 мин)

ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо гэж юу вэ? Видеохичээл (5 мин)

ХАМЭБ-ын бодлого, үүрэг амлалт 

Оролцоо ба зөвлөлдөөн. Видеохичээл (1 мин)
Үйл явцын арга. Видеохичээл (11 мин) 
ХЭМАБ-ын бодлого шаардлагад тохирч байгаа эсэх. Видеохичээл (1 мин) 
Сургалтын өдөр 2                                
Гэрийн даалгаварын хэлэлцүүлэг 17:00-17:30
Асуулт&хариулт 17:30-18:00
MNS  ISO 45001:2018 стандартыг хэр сайн мэдэх вэ? Шалгалт 18:00-19:00
Сургалтын өдөр 3                                  
Гэрийн даалгавар, шалгалтын үр дүн, хэлэлцүүлэг 17:00-17:20
Асуулт&хариулт 17:20-17:30
Гэрийн даалгаварын танилцуулга, Видео хичээл 17:30-19:00
Дотоод аудитын сургалтын тухай. Видеохичээл (2 мин)

Бие даалт

125 мин

Аудитын төрлүүд. Видеохичээл (29 мин)
Аудитын нэр томъёо ба тодорхойлолт. Видеохичээл (17 мин)
Аудитын зарчим. Видеохичээл (26 мин)
Аудиторын зан чанар. Видеохичээл (22 мин)
Аудитын үйл явцын тухай. Видеохичээл (29 мин)
2-Р ХЭСЭГ
Сургалтын өдөр 4                           
Асуулт&Хариулт 17:00-17:15
Тест 17:15-17:45
Аудитын дадлагын хэлэлцүүлэг 17:45-19:00
Гэрийн даалгаварын танилцуулга 19:00-19:15
Сургалтын өдөр 5                       
Бие даалт, Дотоод аудитын дадлага
Сургалтын өдөр 6                           

Гэрийн даалгаварын хэлэлцүүлэг:

  • Аудитын тайлангийн хэлэлцүүлэг
17:00-19:30
Сургалтын өдөр 7                           
Асуулт&Хариулт 17:00-17:15
Тайлангийн хэлэлцүүлэг 17:15-18:15
3-Р ХЭСЭГ
Сургалтын өдөр 8                                

ISO 45001 стандартыг та хэр сайн мэдэж байна вэ?

Дасгал.

17:00-18:00
Гэрийн даалгаварын танилцуулга
Сургалтын өдөр 9                                 

Гэрийн даалгаварын хэлэлцүүлэг: Баталгаажуулалтын аудит.  

Анхны (1 ба 2 дугаар шат) баталгаажуулалтын аудит,

Давтан баталгаажуулалтын, 

Магадлах аудит, 

Хамрах хүрээ өргөтгөх аудит.

17:00-18:00

Гэрийн даалгаварын хэлэлцүүлэг: 

MNS ISO 17021-1:2016 стандартад баталгаажуулалтын талаарх зарга ба гомдол гаргах

Хаалтын хурал

Баталгаажуулалтын аудит хийхэд тулгардаг асуудлуудын тухай. Дасгал ажил

18:00-18:30
Гэрийн даалгаварын хэлэлцүүлэг:Баталгаажуулалтын хамрах хүрээг тодорхойлох нь. Дадлага ажил  18:30-19:30
Сургалтын өдөр 10                                  
Аудитын үр дүн гаргах. Дадлага ажил 17:00-18:00
Аудитын дүгнэлт, тайлан гаргах. Дадлага 18:00-18:30
Залруулах арга хэмжээ. Дадлага 18:30-19:30
Асуулт&Хариулт 19:30-20:00
Сургалтын өдөр 11                                  
Танилцуулга 10:00-10:30
Шалгалт (цахимаар авна) 10:30-12:30

БҮРТГҮҮЛЭХ