• Нэн Түрүүнд ХАБ!!
  • Холбоо барих : +(976) 9903-6973

Монгол-Германы хамтарсан ХЭМАБ-ын Мэргэшүүлэх сургалт

Монгол-Германы хамтарсан ХЭМАБ-ын Мэргэшүүлэх сургалт

ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТНИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ

 “ХҮРЭЛ, МӨНГӨ, АЛТ” ТҮВШНИЙ 

СУРГАЛТАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм Таныг ХБНГУ-ын ХАБ-ын мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт суурилсан ХАБЭА-н Мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх 7 дахь удаагийн 240 цагийн хөтөлбөртэй цогц сургалтанд урьж байна. 

Германы зөвлөх үйлчилгээний “Си Би Эм” ХХК (CBM), Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТББ–тай хамтран 2014 оноос хойш зохион байгуулж буй энэхүү сургалтын давуу талууд: 

  1. ХАБЭА-н мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоогоор баталгаажуулах үйл явцыг эхлүүлээд байна. 
  2. Энэ сургалтыг амжилттай төгсөгчид Хөдөлмөр Нийгмийн Харилцааны Дээд Сургуулийн ХАБЭА-н Магистрын хөтөлбөрийн хүрээнд дүйцүүлж Магистрын зэрэг олгох боломжтой болсон. 
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал Технологийн сургууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дээд сургууль зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. 
  4. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Герман мэргэшсэн багш нар сургалтыг удирдаж явуулна. 

Сургалт 3 түвшинтэй (Silver-Bronze-Gold) байх ба 2020 оны 03 сараас 2020 оны 12 сарыг хүртэл 1 жилийн турш үргэлжлэнэ. Сургалтын төгсгөлд туршлага судлах аяллыг Герман улсад хийх боломжтой. 

Сургалтын хугацаанд танхимын сургалт, дадлагын ажил, онлайн хичээл, бие даалт, тайлан хамгаалалт хийлгэж Хүрэл, Мөнгө, Алт түвшин тус бүр Олон улсын гэрчилгээ олгоно.