Гишүүнчлэл
Манай гишүүн болохын давуу тал
- ХАБЭА-н салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэргэшсэн мэргэжилтний нэгдмэл санал хүргэх.
- ХАБЭА-н мэдээ, мэдээллийг хамгийн хүртээмжтэй хэлбэрээр, түргэн шуурхай хүлээн авна.
- Бүх салбарын аж ахуйн нэгжүүдтэй харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаатай, түншлэлийг бий болгох.
- ХАБЭА-н гадаад, дотоодын чуулга, уулзалт, хурал зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцоно.
- МOHSPA-ийн гишүүдийн бүтээсэн хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртэнэ.
- Нийтлэг эрх ашгаа хамгаалуулна
- Баталгаажуулалтад хамрагдаж цалин, урамшууллаа нэмэгдүүлэх боломжтой болно.
Хэн гишүүнээр элсэж болох вэ?
- Холбооны гишүүн байгууллага болон хувь хүн байна.
- Гишүүн байгууллага нь үндсэн гишүүн, дэмжигч гишүүн, ажиглагч гишүүн гэсэн ангилалтай байна.
- Гишүүн хувь хүн нь зөвлөх гишүүн, мэргэшсэн гишүүн, гишүүн гэсэн зэрэглэлтэй байна.
- Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн ХАБЭА-н чиглэлийн үйл ажиллагааг дэмждэг Монгол улсын болон гадаадын байгууллага, хувь хүн энэхүү дүрэмд заасан шалгуурын дагуу сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ.
- Гишүүнээр элсэхдээ өргөдөл анкетыг бичгээр бүрдүүлнэ.
- Гишүүнээр элсэх өргөдөл гаргагч нь холбогдох мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
- Гишүүн нь гишүүний хураамж төлөх ба хандив өргөж болно. Гишүүний хураамжийг төлсөнөөр Холбооны гишүүний эрх, үүргийг үүсгэж бүртгэнэ. Гишүүн ба гишүүн байгууллагын жилийн хураамжийн хэмжээг Холбооны Удирдах зөвлөлөөс жил бүр шинэчлэн тогтооно.
- Гишүүний хураамжийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлнө.
- Жилийн хураамж төлөөгүй гишүүний хөнгөлөлт эдлэх, санал өгөх эрхийг түдгэлзүүлнэ.
Гишүүнчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
Гишүүнээр элсэх
- Монголын мэргэшсэн ХАБЭА-н холбооны Голомт банкны 2025100344 тоот дансанд төгрөгөөр шилжүүлэлт хийнэ. Гүйлгээний утга дээр МОШПА ТББ, өөрийн нэр, утасны дугаарыг бичиж хавсаргана.
- ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ товчин дээр дарж олнайн анкет бөглөнө
Холбоотой гэрээнүүдийг доорх холбоосоор орж татаж аваарай.
- Дэмжигч байгууллагаар элсэх гэрээ
- Үндсэн гишүүн байгууллагаар элсэх гэрээ
- Төлөөллийн гэрээ
Гишүүнчлэлийн хураамж
Хувь гишүүний хураамж | |
Ажиглагч гишүүн, жилд | 120.000 |
Үндсэн гишүүн, жилд | 250.000 |
Гишүүн байгууллагын жилийн хураамж | |
Дэмжигч гишүүн, жилд | 1.500.000-аас дээш |