MOSHPA — Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо

МОШПА · МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ

Таны туршлага.
Шинэ боломж.

ХАБЭА-н мэргэжилтнүүдтэй нэгдэж, мэргэшлээ баталгаажуулан, хамтдаа хөгжөөрэй.

Үйлдвэрийн орчинд хамгаалах хэрэгсэлтэй ажилтнууд
Таны хөгжлийн
чиглүүлэгч

Мэргэшлээ баталгаажуул.

ММ болох шаардлагатай танилцаж, материалаа бэлтгэн эхлээрэй.

Хүсэлт гаргах
Танд тохирох дараагийн алхмыг сонгоорой.

Үндсэн үйлчилгээ

Бүх ММ-ийг үзэх

Нэн түрүүнд ХАБ бага хурал

2027 оны бага хурал. Огноог баталсны дараа нийтэлнэ.

Өмнөх хурлууд →

Мэргэшсэн мэргэжилтнүүдийн танилцуулга

Мэргэшсэн мэргэжилтэн

Ажиглагч гишүүд

Бүх гишүүнийг үзэх →

Үндсэн гишүүнчлэлийн тухай →

МОШПА үйл ажиллагаа

НЭЭЛТТЭЙ ЛАВЛАГАА

Гэрчилгээг
эх сурвалжаас нь шалга.

Гэрчилгээний дугаар, хамрах хүрээ болон хамгийн сүүлийн төлөвийг нягтлах нэг цэг.

Нийтийн лавлагаанд хувийн утас, регистр, шалгалтын дүн нийтлэхгүй.

Холбооноос лавлах →
03 — МЭДЛЭГИЙН САН

Зөв ойлголтоос
зөв үйлдэл эхэлнэ.

Холбооны тухай →
Сургалт төгсөлт ба хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтний баталгаажуулалт ямар ялгаатай вэ?

Сургалт төгсөлт нь тодорхой хөтөлбөрт хамрагдсан үр дүнг илэрхийлнэ. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтний баталгаажуулалт нь схемийн шаардлагын дагуу чадамжийг үнэлж, хараат бус шийдвэрээр тогтоох үйл явц юм. Сургалт төгссөнөөр баталгаажуулалтын гэрчилгээ автоматаар үүсэхгүй.

Гишүүнчлэл нь баталгаажуулалтын эрх болдог уу?

Гишүүнчлэл нь холбоонд харьяалагдах эрх, үүрэг, оролцоог тодорхойлно. Баталгаажуулалтад схемийн тусдаа шалгуур, үнэлгээ болон шийдвэр хэрэглэнэ.

Хүчинтэй баримт бичгийг хаанаас үзэх вэ?

Нийтлэх баримт бүрийн код, хувилбар, баталсан шийдвэр, мөрдөх огноог баталгаажуулсны дараа баримт бичгийн санд оруулна. Одоогоор шинэчлэлийн багц боловсруулалтын шатанд байна.

Гомдол, давж заалдах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Үйлчилгээтэй холбоотой гомдол болон баталгаажуулалтын шийдвэрийг дахин хянуулах давж заалдах хүсэлтийг тусдаа ангилж хүлээн авна. Цахим бүртгэл холбогдох хүртэл moshpa.group@gmail.com хаягаар холбогдоно уу.

Холбоо барих →
MOSHPA / БИДНИЙ ТУХАЙ
Менежментийн баг, зөвлөл, хороод →

Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ → · Холбооны түүх →

Холбооны эрхэм зорилго, алсын хараа

МОШПА нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ)-ын мэргэжилтнүүд болон сургалт, зөвлөгөө, баталгаажуулалтын байгууллагуудыг нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Дүрмийн 1.7

Эрхэм зорилго

ХЭМАБ-ын сургалтын стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэх, олон улсын ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах. ХЭМАБ-ын мэргэжилтнүүдийг нэгдмэл зорилгод нэгтгэх, чадавхжуулах, тэдний мэргэшсэн байдлыг баталгаажуулах замаар ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо бүхий тогтвортой бизнесийг дэмжиж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна.

Дүрмийн 1.8

Алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ХЭМАБ-ын мэргэжилтэн, ХЭМАБ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо болно.

Үйл ажиллагааны зарчим

Дүрмийн 1.9

Холбооны бэлгэдэл

Холбооны бэлгэдэл нь «Vision Zero» буюу аюултай тохиолдлыг тэглэх алсын хараа, «Нэн түрүүнд ХАБ» гэсэн санааг илэрхийлдэг.

Эх сурвалж — МОШПА ТББ-ын Бүх гишүүдийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор баталсан дүрмийн 1.7–1.9, 3.1–3.7.

Олон улсын гишүүнчлэл ба итгэмжлэлийн түүх

· Куала Лумпур

APOSHO-ийн бүрэн эрхт гишүүн

Safety Journal-ийн 2026-11-02-ны мэдээллээр Монголын МОШПА ТББ-ыг 2026-10-31-ний APOSHO-ийн 40 дэх бүх гишүүдийн хурлаар бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсөн.

Safety Journal · 2026-11-02 ↗

2023–2025 · Үндэсний итгэмжлэлийн төв

Ажилтны баталгаажуулалтын итгэмжлэл

Үндэсний итгэмжлэлийн төв 2023 оны 11 дүгээр сарын 28-нд МОШПА ТББ-ын ажилтны баталгаажуулалтын байгууллагад ISO/IEC 17024:2012 (MNS ISO/IEC 17024:2014) стандартын дагуу АВ 03 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээ олгосон. Гэрчилгээ нь хавсралтад заасан хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 27 хүртэл хүчинтэй байсан.

ХОЛБОО БАРИХ

МОШПА-тай холбогдох

Гишүүнчлэл, баталгаажуулалт, хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбогдоорой.

Цахим шуудан

moshpa.group@gmail.com

Оффисын хаяг

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 63Б-01.