MOSHPA / ГИШҮҮДИЙН ОРОЛЦООМэргэшсэн мэргэжилтний зөвлөгөөн
Мэргэшсэн мэргэжилтнүүд ажлын байран дээр ямар арга үр дүнгээ өгснийг хамтдаа хэлэлцэж, дараа жилийн сургалт, хамтын ажлын сэдвээ санал болгодог.
Төлөвлөж буй зөвлөгөөн2026 оны 12 дугаар сарын 4–5 · Эрдэнэт
«ХАБЭМ ба AI»
Зөвлөгөөний удирдамжид аюулыг илрүүлэх, осол зөрчлийг шинжлэх, ажилтнуудыг сургахад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглахыг бодит жишээгээр хэлэлцэхээр тусгасан. Мэргэжилтний хяналт, мэдээллийн нууцлалд онцгой анхаарна. Тов нь урьдчилсан бөгөөд бүртгэлийн холбоос, эцсийн хөтөлбөрийг баталгаажсаны дараа зарлана.
Өмнөх зөвлөгөөн2025 оны 12 дугаар сарын 12 · Эрдэнэт
Эрсдэлийн менежментийн туршлага
Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн лекцийн танхимд 13 байгууллагын 39 төлөөлөл цуглав. Мэргэжилтнүүд эрсдэлийг удирдсан туршлагаа хуваалцаж, чадамжийн үнэлгээ, цаашдын сургалтын талаар нээлттэй микрофоноор санал солилцов.
ММ-ийн зөвлөгөөний оролцогчид Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн лекцийн танхимд, 2025 оны 12 дугаар сарын 12.