Эрхэм ХАБЭА-н АЖИЛТАН танаа
МОШПА нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор салбар бүрийн ХАБЭА-н мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэж, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулийн 27.4-т. ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу 2015 оны 04-р сарын 16-нд байгуулагдсан цагаас хойш олон улсын стандарт, аргачлалын дагуу Монголын Мэргэшсэн ХЭМАБ-ын Мэргэжилтний Баталгаажуулалтын Схем (MOSHPA CS01:2023)-ийг боловсруулан, батлуулж, баталгаажуулалтыг хийж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар МОШПА ТББ-аар баталгаажуулагдаж гэрчилгээ авсан ХАБЭА-н Мэргэшсэн Мэргэжилтний (ХАБЭА-н ММ) тоо 82 боллоо.
Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төвөөс ХАБЭА-н ММ баталгаажуулалтыг олон улсын ISO/IEC 17024:2012 стандартын дагуу хэрэгжүүлж байгааг итгэмжилж 2023 оны 11 сарын 28-нд гэрчилгээ олгов (Итгэмжлэлийн гэрчилгээг хавсаргав).
Эрхэм ХАБЭА-н ажилтан Та өөрийн мэргэшсэн байдлаа Монгол Улсын төрөөс хүлээн зөвшөөрснийг илэрхийлэх Монгол Улсын Итгэмжлэлийн үндэсний төвийн MNAS тэмдэг бүхий ХАБЭА-н ММ баталгаажуулалтад хамрагдахыг урьж байна.
Эрхэм ХАБЭА-н ажилтан Та MOSHPA CS01:2023 Схемийн дараах шаардлагыг хангаж байгаа бол дараах хаягаар холбогдоорой.
1.3 Өргөдөл гаргагч нь дараах суурь шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монголын Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтнүүдийн Холбооны гишүүнчлэлтэй байна.
- Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагын сургалтанд хамрагдаж, бүртгүүлсэн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан байна.
1.4 Өргөдөл гаргагч нь дараах 4 бүлэг тусгай шаардлагыг хангасан байна:
- Боловсролын шаардлага: Дипломын болон түүнээс дээш боловсролтой байна.
- Ажлын туршлага: ХАБЭА-н ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан байна.
- Сургалтын шаардлага: Энэхүү схемийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
- Шалгалт: Бичгээр (тохиолдлын судалгаан дээр ажиллуулна) болон ярилцлага.