Цар тахал үүссэн байгаа энэ нөхцөлд МОШПА ТББ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛАА цахимаар зохион байгууллаа.
МОШПА ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Нацагдорж 2018-2020 онуудын Үйл ажиллагааны тайлан тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
МОШПА ТББ-ын Ерөнхийлөгчөөр Профессор С.Давааням сонгогдлоо. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж
Ч.Ванданням, Мэргэшсэн ХЭМАБ-ын мэргэжилтэн
Б.Даваабаяр, МҮЭХ-ны мэргэжилтэн
Д.Мөнхболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга
О.Одбаяр, ХАБ-ын Академийн захирал
Ж.Оюунцэцэг, ЦОГ-ЗОРИГ ХХК-ийн Захирал
Э.Цолмон, Оюу Толгой ХХК-ийн ЭМААБОАБ-ны хэлтсийн менежер
К.Хавалболот, ШУТИС-ийн Профессор
Г.Эрдэнэтөгс, МХЕГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга нар сонгогдож ажиллахаар боллоо.
МОШПА ТББ-ын гишүүд, дэмжигчдэд амжилт хүсье