Эрдэнэт хотод Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд “Erdenet Safety Expo 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд МОШПА ТББ идэвхтэй оролцож, ХЭМАБ-ын мэргэшсэн мэргэжилтний баталгаажуулалт, хамгаалах хэрэгсэл болон саармагжуулах бүтээгдэхүүний баталгаажуулалтын ач холбогдол, мөн эдгээр үйл явцыг олон улсын стандарттай хэрхэн нийцүүлэх талаар танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
МОШПА ТББ-ын ОНХ хорооны дарга Г.Өнөржаргал “ХЭМАБ-ын ханган нийлүүлэлт ба баталгаажуулалтын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ:
“Стандартын шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл ашиглах нь байгууллагын эрсдэлийг бодитоор бууруулж, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тохирлын баталгаажуулалт нь зөвхөн аюулгүй байдлын баталгаа төдийгүй байгууллагын нэр хүнд, зах зээлд өрсөлдөх чадварын чухал үзүүлэлт юм” хэмээн онцоллоо.
“Erdenet Safety Expo 2026” нь салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл солилцох, шинэ технологитой танилцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын ухамсар, соёлыг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болсон арга хэмжээ боллоо.
Нэн түрүүнд ХАБ — Хамтын хариуцлага.











