MOSHPAEnglish
MOSHPA / МЭДЭЭЛЭЛ

Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

С.Давааням

Өмнө нийтэлсэн мэндчилгээний агуулгыг хадгалж, одоогийн албан тушаалын нэршлийг шинэчилсэн. Энэ нь шинээр хэлсэн үгийн тэмдэглэл биш.

Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо ТББ (МОШПА ТББ) -ын цахим хуудсанд зочилж байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.

МОШПА монгол хүний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна.

Монгол хүн хөдөлмөр эрхлэхдээ эрүүл, аюулгүй нөхцөлд осол эндэлгүй ажиллаж, үйлдвэрлэл үйлчилгээний уламжлалт соёлоо баяжуулан хөгжүүлэх, амьдарлын чанараа дээшлүүлэх бодит хэмжүүрийн нэг нь бүх аж ахуйн нэгж, байгууллагад төлөвшүүлэх ХЭМАБ-ын менежментийн

ЗӨВ

тогтолцоо мөн. Энэ нь  хүн бүр, ажилтан бүр аюулгүй байдлын соёлыг эрхэмлэж байгууллага бүр нийгмийн хариуцлагын гол шалгуур үзүүлэлт болгоход оршино.

Хүн судлалын институтууд болон Аюулгүй байдлын судалгааны олон улсын томоохон төвүүдийн дүгнэлтээс харахад Аюулгүй байдлын удирдлагадаа хүний зан үйлтэй холбоотой хэсгийг шинжлэх ухаанлаг аргаар удирдах арга барилыг нэвтрүүлээгүй байгууллагууд өөрийн ирээдүйдээ мөрий тавьж байгаатай адил ба тэдний аюулгүй байгаа байдал нь ердөө л одоохондоо азтай байгаагийн илрэл байдаг аж. Гэтэл амьдралд байнга аз шовойж байдаг билүү?

Осол, эндэгдэл хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Энэ нь юу ч хийгээд нэмэргүй гэсэн үг огт биш бөгөөд харин ч маш их зүйлийг системтэй, тасралтгүй сайн хийх тухай ойлголт юм. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих анхаарал жилээс жилд сайжраад байвал ажилтан сэтгэл хангалуун байна.

Аюулгүй байдлын асуудал чухал болох тухай бид хангалттай ярьж байна, хийгдэж байгаа ажлууд ч цөөнгүй байна. Харин энэ талаар хийж байгаа ажлын үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ? ХЭМАБ-ын бодит гүйцэтгэлийг хэрхэн дээшлүүлэх вэ? Эдгээр асуулт нь аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болж байна. Сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага бүгдээрээ энд хамаарна.

Тэгвэл хариулт нь маш тодорхой юм.

Менежментээ сайжруул! Менежментээ “Сайн туршлага”-д нийцүүл!”

МОШПА ТББ хүн бүрийн оролцоог хангаж хамтран ажиллахад таатай байх болно.

Танд амжилт хүсье.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.ДАВААНЯМ

Нийтэлсэн мэндчилгээний эх ↗